“Монос” эмийн сангийн ажилтнуудад холбогдох хэргийг нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хохирогчдын талаас гомдол гаргасан байна. Тиймээс уг хэргийг дахин хэлэлцэж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээр “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгийг нярай хүүхдүүдэд эмийг том хүний тунгаар олгосон хэмээн хоёр жилийн хорих ял оноож жирэмсэн учраас түүнд оноосон ялыг хоёр жилээр хойшлуулаад байсан. Мөн тус компанийн лавлах эмч Д.Жавхлантөгст нэг жилийн хорих ял өгч яллыг тэнссэн байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )