“Хаан Гэр” ресторанд яг одоо гал гарч байна. Гал гарч байгаа газар Онцгой байдлын гал унтраах ангийнхан ажиллаж байгаа ч автозамын хөдөлгөөний хэт их ачааллаас болоод галынхан шуурхай ажиллахад хэцүү байгаа аж. Мөн галын тархалт их байгаа бөгөөд нийслэлийн онцгой байдлын албаныхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар галын шалтгааныг тодорхойлох боломжгүй байгаа аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )