ШТС дээрэмдсэн этгээдүүд баригджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээс станцын ажилчдыг дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл энэ үйлдлийг хийсэн хоёр гэмт этгээдийг цагдаагийн байгууллагын ажилчид 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна. Ажилчдаас 4.8 сая төгрөг дээрэмдсэн Т,Т,О нар нь 30-32 насны залуус байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Одоогийн байдлаар гэмт этгээдүүдээс дээрэмдсэн мөнгийг нь эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Магнай трейд компаниас гэмт этгээдүүдийг олж өгсөн хүнд 3 сая төгрөгний шагнал амлаад байсан билээ. 

Д.Солонго 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huulich(103.229.121.101) 2025 оны 03 сарын 13

Tsagdaginhan ch hun ami deermig ch gargaahgui ilruldeg shu. Huch hayad yavbal yamar ch hergig ilruleh baaz suuritai tom bgullagada. Daanch bodlogo barigchig n oligtoi ajillulahgui soliod bh yum.

1  |  0
kk(103.10.22.54) 2025 оны 03 сарын 13

ter olj ogsn hun jin bas sejigtei shuu tsagdaa nar shalgaarai

1  |  0
Top