Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор парк шинэчлэл хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн өнгөрсөн оны хуралдаанаар угсраа 40, их багтаамжийн 120, дунд багтаамжийн 40 автобус авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийн дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж автабус нийлүүлэгчийг шалгаруулжээ. Тендерт "Минский автомобильный завод" 20 ширхэг угсраа автобусыг 7.9 тэрбум төгрөгөөр, "Хьюндай Моторс Монгол" ХХК 30 ширхэг дунд багтаамжийн автобусыг 3.8 тэрбум төгрөгөөр нийлүүлэх саналаараа шалгарч, өнгөрсөн 12 дугаар сард гэрээ байгуулжээ. Тун удахгүй их багтаамжийн автобусыг нийлүүлэгчийг шалгаруулах тендерийг зарлах аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top