МҮБХ ахмадуудаа хүлээн авч цагаан сарын идээ бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Сар шинийн өмнө жил бүр уламжлал болгон Монголын үндэсний бөхийн холбоо 70-аас дээш настай ахмадуудаа хүлээн авч гарын бэлэг өгдөг уламжлалтай юм. Тэд уламжлал ёсоор өчигдөр Монгол  бөхийн өргөөнөө ахмадуудаа хүлээн авч цагаан сарын тавгийн идээг өгсөн байна. Далаас дээш настай дөчөөд ахмад байдгаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяандорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Х.Хайдав, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү,  улсын начин Ч.Баасанхүү, С.Лхагваа, Ц.Лхамаа, Д.Шижээ, Н.Дашзэвэг, хүндэт засуул О.Гомбосүрэн, М.Буянбат, Б.Санжаа, Ц.Шарав, Н.Дашжамц, Ё.Давааням, Б.Шүрхүү, Ц.Бадарч, хүндэт гарын даа С.Сэлэмбаатар, Бөх сонины сурвалжлагч Ш.Мягмар нарын 30-аад ахмад хүрэлцэн иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top