Цахим системээр газар өмчлүүлэх ажил ирэх даваа гарагт дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын 2 удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын 2 дугаар ээлж үргэллжилж байна. Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжинд дараахь 8 байршилд газар өмчлүүлнэ.
Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой  3407 нэгж талбар

Баянзүрх, Их цуурайн ам                                        178 нэгж талбар


Баянзүрх, Бага цуурайн ам                                      154 нэгж талбар


Багануур, Тариан булаг 2-р хэсэг                           6170 нэгж талбар


Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                 2479 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам                                249 нэгж талбар


Багануур, Тариан булаг 1-р хэсэг                            990 нэгж талбар


Багахангай, Бор-Үзүүр                                              192 нэгж талбар


                                                                        Нийт:    13819 нэгж талбар
Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны 02  дугаар сарын 09-ны өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуудлаг 1800-1285, 11 320248 утсаар лавлаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top