Сурагчдын цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Энэ сарын нэгний өдрөөс эхлэн сурагчдын шинэ цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байна. Уг цахим үнэмлэхийг ашгийн бус зорилгоор сурагчдад 1400 төгрөгөөр нийлүүлж байгаа бөгөөд 173 сургуулийн 132000 хүүхдэд олгожээ. Цахим үнэмлэхний ач холбогдол нь сурагчдын хүсэлт,хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа аж.

Мөн нийтийн тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой аж. Цахим үнэмлэхээр нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна "Өргөө" кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр 20-50 хувийн хөнгөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оюударь(202.126.91.219) 2025 оны 03 сарын 13

1  |  0
Top