Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх долоо хоногоос эхлэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл энэ сарын 9-ний өдөр буюу ирэх даваа гарагаас уг бүртгэл эхлэх бөгөөд 2015 оны дунд сургуулийн төгсөгчдөөс гадна их дээд сургуульд элсэн суралцахыг хүссэн хүн бүрт бүртгэл нээлттэй явагдах юм. Энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн системд шилжсэнээс хойшхи хамгийн анхны төгсөлт болж байгаа юм. Элсэлтийн шалгалтын бүртгэл жил бүр цахим системээр явагддаг уламжлал тогтсон бөгөөд энэ жил мөн адил цахим системээр бүртгэх юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )