Сар шинийн баяр дөхөхөөр иргэдийн дунд ууцаа чануулах асуудал үүсдэг. Тэгвэл ууц чанах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрлийн дагуу ажиллана гэсэн яриа гараад хоёр жил болж байгаа. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "ууц чануулахын төлөө тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй. Хамгийн гол нь иргэд зориулалтын гал тогоотой газар ууцаа чануулах шаардлагатай" гэлээ. Иргэдийн дунд хамгийн ихээр гарч байсан тохиолдол бол гэр барьж зориулалтын бус газар ууц өвчүүг чанадаг газар ууц өвчүүгээ өгсөн ч авах гээд очих гэхээр нүүчихсэн байх тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс иргэд өөрсдөө газраа зөв сонгож шаардлага хангасан газраар цагаан сарын ууц, өвчүүгээ чануулахыг албаны хүмүүс зөвлөж байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮