ШУ-ны салбарынхан цалингаа нэхэж шүүхэд хандана

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

Он гарснаас хойш зарим төрийн албан хаагчдын цалинг олгоогүй байна. 2015 оны төсвийн тодотгол батлагдсаны дараа олгоно гэж байсан ч зарим төрийн албан хаагчид өнгөрсөн сарын цалингаа аваагүй байгаа аж. Тухайлбал ШУ-ны салбарын 1000 гаруй ажилтны 2015 оны нэгдүгээр сарын цалинг олгоогүй байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор ШУ-ны салбарын ажилчид шүүхэд хандахаар болжээ.

Энэ талаарх хэвлэлийн хурал өнөөдөр  ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд /СТӨ Б корпус III давхарт/ болох юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.140.47) 2025 оны 03 сарын 13

Өө за цалингаа тавьж чадахаа больж байгаа юм байна ш дээ, нууж хаагаад байгаа болохоос.

1  |  0
Top