Шатахуун импортлогчдыг шалгахаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн дотоодын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнэ бүрдэлтийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга Т.Аюурсайхан судлахаар болсон байна. Тус газар нефть импортлогчдын тогтоосон үнэ, Өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргахаар ажлын хэсэг байгуулсан байна. Уг ажил энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гиймаа(202.131.244.210) 2025 оны 03 сарын 13

Заза энэ залууг хэр ажил хийдгийг харъяадаа.

1  |  0
Top