Байгууллагууд хаягаа монгол бичгээр бичдэг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай”  А/428 дугаар  Захирамжийн дагуу  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Засгийн газрын дээрх тогтоолын 5 дугаар зүйлд “хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, Кирилл бичгээр бичиж байхыг бүх шатны засаг  дарга нарт үүрэг болгосон байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book” буюу хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг хэн ч хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж таних брэндийг бий болгохыг зорьж байгаа юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top