Л.Эрдэнэчимэгийг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар улираан сонголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Байгаль орчин, хүнс , хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж байгаа. Тус хуралдааны эхэнд Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд тус байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг улиран дэд хорооны даргаар улираан сонгожээ. Энэ асуудлын дараа Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top