Багануур дүүрэгт 4644 иргэн саналаа өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 17 цагийн байдлаар Налайх дүүргийн иргэдийн 33,9 хувь нь буюу 6626 иргэн, Багануур дүүргийн 28,6 хувь нь буюу 4644 иргэн саналаа өгчээ. Налайх дүүргийн иргэдийн саналыг  өнөөдөр 21 цаг хүртэл 7 хэсгийн хорооны байранд авна. Харин Багануур дүүргийн иргэдийн саналыг маргааш 20 цаг хүртэл 5 хорооны хэсгийн байранд авна. Дараагийн ирцийн мэдээг 19 цагийн байдлаар танилцуулах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top