Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын 5-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм.
Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 60 шахам хувьтай байсан аж.
Цэргийн үүрэгтний тоо бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )