Өнөөдөр дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 18

Аргын тооллын 1 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Гар одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваа одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top