Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 17

Өнөө өглөө 10:00 цагийн үед  Баянзүрх дүүрэг Улиастайн гүүрэн дээр микро авто машин, чиргүүлтэй ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.  Ослын талаар албан бус эх сурвалжийн мэдээллээр 10 гаруй хүн бэртэж, нэг хүн амиа алдсан  байна. Тодруулбал, Налайхаас ирж байсан “Зил-130” ачааны машин, “Стана” маркийн микро автобустай мөргөлдөж, ослын улмаас “Стана” маркийн микро автобусанд сууж явсан 10 гаруй хүн бэртэж, жолооч нь газар дээрээ амиа алджээ. Ослын газарт Яаралтай түргэн тусламж 103-ын гурван машин ирж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэг рүү авч явсан байна.

“Стана” маркийн микро автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад ийн “Зил-130” ачааны машиныг мөргөж осол гаргасан байх магадлалтай байгаа бөгөөд нарийвчилсан шалгалт хийгдсээр байгаа юм байна. Амиа алдсан жолооч 1987 онд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top