Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Гурван сая дахь иргэнийг төрсөн он,сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ. Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Цагийн зөрүүтэй аймгуудад 3 сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах талаар мөн дурдлаа.
Мөн гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ төрсөн хүүхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бөгөөд 2015 он гарсаар нэг хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл иржээ. Гадаадад төрсөн Монгол Улсын иргэдийн хүүхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө газар гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртайг ажлын хэсгийн онцолж байна.

Сэтгэгдэл ( 6 )
edgeer dyraakyydad uur hiih ajil baihgyi yum baihdaa. ichdeggvi nobshnyyd
Tsagaan end yu hiij baigaa yum be. Uur ajil baihgui yum uu.
Teneguudee, ard tumen tuildaa hureed baij baihad iimerhuu hogiin hend ch hereggui yumaar huuzulduhuusuu icheechee.... naadah chini er n hend heregtei zuil ve... tegeed 3 say 1 deh irgen n irgen bish yumuu....uneheer hiih ajilgui durakuud
tur iim yum yartil jijgereh gej de
Hiih ajilgui yum uu!! Maluudaa. Toroogui huuhdeer shou hiihee bolioch dee !!! teneguudee
Hiih ajilgui yum uu!! Maluudaa. Toroogui huuhdeer shou hiihee bolioch dee !!! teneguudee