Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

09.30 цагт “Blue Sky” төвийн 3 давхарт Улаанбаатар хотын үерийн эрсдлийн менежментийн стратегиийн баримт бичгийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

11.00 цагт Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны жилийн эцсийн байдлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ.

11.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны Сургалт мэдээллийн “А” зааланд "Осол гэмтлээс урьдчилан сэргийлье” уриатай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, НЭМХ-ийн дарга П.Оюунцэцэг, Эрүүл мэнд, Спортын дэд сайд Д. Атармаа, Др. Су Нюунт-У, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн сэргээн засалтын тасгийн эрхлэгч Э.Галбадрах, НЗЦГ-ын УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар оролцож мэдээлэл өгнө.

12.00 цагт Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд болно.

12.45 цагт “Гал үндэстэн” холбоо болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс Ноён уул, Улаанбадрах сумын талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top