Энэ сарын 5-20-ний өдрүүдийн хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа билээ. Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах, мэдээллийн санг бүрдүүлэх, тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой юм.2015 оны 1 дүгээр сарын 12-ны байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтний бүртгэл 50.2 хувьтай байна. Цэргийн үүрэгтний тоо бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас 18-50 насны цэргийн үүрэгтэн, 60 хүртэлх насны бэлтгэл офицеруудыг хугацаанаасаа өмнө амжиж бүртгүүлэхийг уриалж байна. Бүртгэлд хамрагдахдаа Цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерийн үнэмлэхтэй хүрэлцэн ирэх ёстой аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )