Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд ажиллах олон нийтийн цагдаагийн тоог тогтоосон байна. Ингэхдээ ажилтны тоог дүүрэг, хороодын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал болон хүн амын нягтаршил, газар нутгийг онцлох 304 иргэнийг орон нутгийн цагдаагаар ажиллуулахаар болжээ. Өнгөрөгч онд хүн амын нягтаршилтай газруудад 194 олон нийтийн цагдаа ажилласан бол энэ жил энэ тоог 110-аар нэмсэн байна. Иймд Улаанбаатар хотын Цагдаагийн газраар хуульд заасан шаардлага хангасан, олон нийтийн цагдаагаар ажиллах сонирхолтой иргэдийг энэ сарын 14-ний өдрийг хүртэл бүртгэхээр болжээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮