Өнөөдөр Монголын сайхан бичигтэн тодрох аж. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан өнгөрөгч онд зохион байгуулагдсан бөгөөд тус уралдаан 1-11-р анги, төгсөх анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, уран бичлэг гэсэн таван ангилалаар болсон юм. Уралдаанд тэргүүлсэн оролцогчдын шагналыг өнөөдөр Уран зургийн галлерейд Монгол улсын Ерөнхий сайд гардуулан өгөх аж . Төгсөх анги буюу 12-р ангийн сурагчдын эхний гурван байрт шалгарсан сурагчдад улсын их дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх орлгох бол, насанд хүрэгчдэд гадаадад аялах эрх олгохоор болжээ. Уралдааны ерөнхий боловсролын сургуулийн ангилалд нийт 3500 орчим , бусад ангилалд 2200 гаруй бүтээл ирсэн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
iim yum zoin baiguulaad baiwal bid kiriileer bicheh shaardlaga bainuu
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮