Хүүхдийн эмнэлэг байгуулах байрыг дахин судалж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын өрөөнд хүүхдийн эмнэлгийн асуудлаар хуралдсан байна. Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газраас шийдвэр гаргаад байсан. Тус эмнэлгийн Зам, тээврийн яамны байранд байгуулж үйл ажиллагааг нь ирэх хоёрдугаар сарын нэгний өдөр эхлүүлэх үүрэг даалгаврыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосон билээ. Харийн Зам тээврийн яамны байр автомашины зогсоол байгаа хэдий ч хүүхдийн эмнэлэгийг байгуулахад ихээхэн хөрөнгө мөнгө шаардагдах судалгаа гарсан байна. Тиймээс хүүхдийн эмнэлэг байгуулах байрыг дахин судалж байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн төсөв багатай, хурдан хугацаанд ашиглалтад оруулах боломжтой төрийн өмчийн өөр байруудыг судалж байгаа аж. Үүнд Барилга хот байгуулалтын яамны байр болон “Мон сам” компаны байруудыг судалж эхэлжээ.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.179.20.121) 2025 оны 03 сарын 13

тэр Мон сатын байр чинь аймаар хүйтэнь хүүхдийн эмнэлэгт яагаад ч тохирохгүй

1  |  0
Top