Өнгөрөгч оны тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар АМГ-ын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан билээ. Ажлаас халсан шийдвэрийг Г.Алтсүх эсэргүүцэн шүүхэд хандаад байсан юм. Түүний гомдлыг өнөөдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцсэн бөгөөд Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус хэмээн үзсэн байна. Түүний ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны дундаж цалинтэй тэнцэх 9.9 сая төгрөгийг нөхөн олгуулж, нийгмийн даатгалд бичилт хийлгэхийг Засгийн газарт даалгасан талаар эх сурвалж мэдээллээ. Түүний нэхэмжлэлд эргүүлэн ажилд томилох тухай дурьдаагүй тул Г.Алтансүхийг АМГ-ын даргаар эргүүлэн томилох асуудал яригдаагүй аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )