ТҮЦ машины лавлагаа банкинд нотолгоо болж чаддаг уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

ТҮЦ машинаас авч байгаа лавлагааны талаар иргэдээс санал гомдол их ирдэг.  Тухайлбал  тус лавлагаагаар банк санхүүгийн байгууллага үйлчилдэггүй гэх гомдол дийлэнхийг эзэлдэг аж. Харин ТҮЦ машины лавлагаа нь тухайн хүний бүрэн нотолгоо болж чаддаг байна.  Энэ гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас банкны байгууллагуудтай уулзалт зохион байгуулжээ. Иргэний үнэмлэхний лавлагаа авахын тулд иргэд ТҮЦ машинд өөрийн биеэр ирж, хурууны хээгээ уншуулдаг бөгөөд мэдээллийн санд тухайн иргэний хурууны хээ тохирсон нөхцөлд уг лавлагаа олгодог журамтай бөгөөд лавлагаа нь тухайн иргэнийг мөн гэдгийг бүрэн нотлох баримт бичиг болж чаддаг гэдгийг албаны хүн мэдээллэсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Guest (103.230.82.226) 2025 оны 03 сарын 13

Худалдаа хөгжлийн банк, Голомт хоёроос хөөгдөж гарсан шдээ. Бараг хууль бус шаардлага би тавьцан юм бишүү. Лавлагаагаар үйлчлэхгүй гэсэн журам чинь хаана байна гэсэн өөрсдөө ч мэддэггүй юм байналээ шдээ. Мань мэтийн татварын мөнгөөр Улсаас өчнөөн төчнөөн хөрөнгө зарж байж хийсэн ажлыг энэ хоёр банк тоохгүй байна гэдэг буруудаа. Том банк байж болно. Гэхдээ улсын бүртгэлийн лавлагаагаар үйлчлэх ёстой шүүдээ.

1  |  0
Top