Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэцээр хийхийг Засгийн газраас мэдэгдээд байсан. Уг хэлэлцээр маргааш Хөдөлмөрийн яаманд эхлэх бөгөөд талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна. Уг хэлэлцээрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн бүлэг асуудлыг тусгахаар болсон байна. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан яамдын төлөөлөгч нар, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөгч болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн тэргүүлсэн төлөөлөгч нар оролцох юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 4 )
Heleltseeree hiij ard olniihoo toloo yum hiigeecgee zasgiin gazriin gishuudee.ta nariig huleej harj bna shu.ard olon chin

Энэ 3 талт хэлэлцээр ч гэх шиг, хэзээ ажил болж байлаа даа. хувийн хэвшлийнхнийг төлөөлж байгаа гэчихээд МАОЭНХ , хувийн байгууллагад ажиллагсдын эрх ашгийг хамгаалдаггүй. Эзэд ч гэх шиг. тэр ганбаатар гэж нэг мангар юм