Монгол Улсын БСШУЯам, Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх олон давуу талтай хэмээн үзэж байгаа юм. Энэ удаад инженерийн чиглэлийн магистр, докиор, зэргийн бус сургалтад хамрагдах нийт 7 багш, судлаачдыг Япон, Англи хэлний мэдлэгийг харгалзан Японы талын Жайка байгууллагаас тавьсан шаардлагын дагуу шалгаруулж Япон улсад суралцах батламжийг өнөөдөр гардуулан өгсөн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )