Замын цагдаагийн дүрд хувиран иргэдийг залилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

СБД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн дүрэмт хувцас өмсөн автомашинуудыг зогсоон шалгаж байсан этгээдийг шалгаж эхэлжээ. Учир нь тэрбээр хуурамчаар цагдаагийн дүрд хувиран хүмүүсийг залилж байсан бөгөөд иргэдийн дуудлагын дагуу энэ хэргийг шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 33 настай Г гэгч албаны дүрэмт хувцас, дохиур ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг илрүүлсэн байна. Иргэд та бүхэн цагдаагийн албан хаагчидтай холбоотой хууль бус үйлдэл болон, санал гомдолоо 126 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой бөгөөд иргэн та тухайн алба хаагчаас бичиг баримт хувийн дугаарыг мэдэх эрхтэй юм.  

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top