Аргын тооллын 1 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Өглөгт охин одтой, цагаагчин могой өдөр, Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлэх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )