МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл албан ёсны амралтын өдрөөр буюу энэ сарын хоёронд яаран сандран хуралдаж, тус байгууллагын Ерөнхий захирал М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дахин хуралдан, дээрх шийдвэрээ баталгаажуулж, шинэ Ерөнхий захирлыг томилох асуудлыг хэлэлцэх аж. Одоогоор дараагийн даргад МҮОНТ-ийн захирал асан Д.Энхтуяа болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын нэр яригдаж байгаа юм байна.
Түүнчлэн Үндэсний зөвлөлөөс МҮОНРТ-ийн 700 албан хаагчаас 100-г нь цомхотгох шийд гаргасан сурагтай.
Ш.Маргад

Сэтгэгдэл ( 0 )