“Бүх дэлхийн цасны өдөр”-ийг 2012 оны өвлөөс эхлэн жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг болсон байна. Уг арга хэмжээг Олон улсын цанын спортын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд олон нийтийн анхаарлыг өвлийн спортын төрлүүдэд хандуулах зорилготой юм. Энэ жилийн “Бүх нийтийн цасны өдөр”-ийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болсон бөгөөд энэ удаа нийт 38 улс оролцохоор болсны дунд Монгол улс анх удаа нэгдэж байгаа юм. Энэ үйл ажиллагааны хүрээнд манай улсын цанын холбооноос хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд цасны баярыг зохион байгуулж, хүүхдүүдэд цанын хичээл зааж, насанд хүрэгчдийн цанын уралдаан гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )