Өнөөдөр, маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 01

Өнөөдөр, маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.

Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн тоо нэмэгдсэн талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Тиймээс бүх нийтийн амралтын энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-ын 1-д зааснаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна гэсэн заалт бий. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top