Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр эхэлнэ. Энэ арга хэмжээ 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон байна.
Бүртгэлд 60 хүртлэх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагч, цэрэгжсэн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид өөрийн оршин сууж буй хороон дээрээ очиж хамрагдах боломжтой юм.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )