Баярын өдрүүдэд 754 цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 535 офицер, 754 цагдаа, 170 машинт эргүүлийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд  ажиллана.

Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг,  зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс  энэ сарын 27-ны өдрөөс 2015 оны  01  дүгээр сарын  02-ны өдрийг хүртэл 24 цагаар ажиллаж байгаа аж.  Тиймээс ард иргэдийн цагдаагийн алба хаагчдийн ажил үүргийг хүндэтгэн баяр ёслолоо зөв зохистой өнгөрүүлэхийг уриалж байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top