2014 оны эхний 11 сарын байдлаар нийт 59617 хүн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн байна. Баар, караоке, шөнийн цэнгээний газар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2013 онд 774 бүртгэгдсэн бол 2014 оны 11 сарын байдлаар 827 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 53 нэгжээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 533 нь эмэгтэй, 316 нь 18 хүртэлх насны, 312 нь оюутан, 7 нь ЕБС-ын сурагч байсан байна. Саатуулагдсан хүний 1534 нь баар, цэнгээний газарт, 19369 нь гудамж талбайд байсан бол 7521 нь гэмт хэрэг зөрчилд холбогджээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )