7000 хос гутал хураан авчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 30

Манай улс болон ОХУ-ын хооронд иргэд харилцан визгүй зорчих болсон.  Энэ нь хоёр улсын иргэдийн амьжиргаанд эерэг үр дүн үзүүлээд байгаа ч сайныг дагаад саар зүйлүүд ч байсаар байна. Тухайлбал манай улсын наймаачид хууль бусаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдол гарч байгаа бөгөөд Буриадын гаалийн албанаас монголчуудын 7000 орчим хос гутал болон 500 гаруй хос тэмээний ноосон оймсыг хураан авчээ. Эдгээрийг Буриад улсын асрамжийн байгууллагад шилжүүлжээ.

Хил гаалийн орчинд  нилээд хүндрэл учирч байгаа бөгөөд урьд нь манай улсаас Оросын хил дээр өдөрт 500 орчим машин очдог байсан бол энэ тоо гурав дахин өссөн байна. Харилцан визгүй зорчих болсноор нилээдгүй зөрчил илэрч байгаа талаар албаны эх сурвалж мэдээллэжээ. 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top