Шинэ оны нарыг хамтдаа угтана

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 28

Шинэ оны анхны нарыг харснаар ирж буй шинэ жилдээ аз хийморьтой, ажил үйлс бүтэмжтэй байдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ он болон цагаан сараар анхны нарыг харахаар монголчууд аялалд гардаг. Шинэ оны анхны нарыг харах аялалыг Монголын залуучуудын холбооноос  энэ оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулахаар болжээ. Нар харах ёслол Хангай зөрлөг дээр болох юм байна. Энэ үеэр тус холбооныхон шинэ оны нарыг харах аялалд оролцогчдод зориулж, галын наадам,чөлөөт  үзүүлбэр, төрөл бүрийн  хөгжөөнт тоглоом цасны баярыг зохион байгуулахаар  төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkk(108.247.248.150) 2025 оны 03 сарын 13

Ingej balaithaa bolihgui l iym baihdaa. Nar bol gardgaaraa l garnashdee harsan haraagui

1  |  0
Top