Шинэ жилийн гацуур аз жаргал бэлэглэдэг

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 28

Шинэ жилийн хамгийн том бэлэг тэмдэг нь мөнх ногоон гацуур байдаг. Ганцхан энэ баяраар л гацуурыг гэртээ,гудамжинд ер нь бvхий л хvссэн газартаа засч, хамгийн гоё тоглоомоор чимэглэн, гоёлын гэрэл асааж, оройд нь од тогтоодог. Барууны оронд гацуур модондоо сахиусан тэнгэрийн дvртэй тоглоом хамгийн тvгээмэл өлгөдөг. Энэ нь сахиусан тэнгэр шинэ жилээр тэднийг ивээж, хvссэн бvхнийг нь бvтээнэ гэж итгэдгээс vvдэлтэй аж.

Шинэ жилийн модыг эртний Германаас vvсэлтэй гэж vздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гvрэн, vндэстнvvд нь өвлөн авч, vргэлжлvvлж байжээ.

Орчин vеийн тvvх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сvмvvд зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хvмvvс гэрийнхээ vvдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бvхнээр чимэх болсон юм байна. Шинэ жилийн баяраар ийнхvv мөнх ногоон гацуур модыг гэртээ засч, сахиусан тэнгэр, гялтганасан одод өлгөснөөр шинэ эхлэлийг нь ивээн, аз жаргал бэлэглэдэг ажээ.

Сүлд модны чимэглэл хаанаас эхтэй вэ


Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр
чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна
Сүлд модны чимэглэл нь эхлээд христчүүдын бэлгэдэл байсан байна. Лаа гэхэд л сэтгэлийн гэгээ, бөмбөлөг нь сайн сайхны модны үр жимс, хүнсний ногоо жимс нь өсч үржихийн, амьтан хүмүүс нь бурханд сайн сайхныг хүсэх, од бол модны оройг чимж Христийн байгаа газар болох одон гаригийг төлөөлдөг байж. Гэхдээ энэ бүхэн жинхэнээрээ лаагаа асаагаад хүнснийхээ зүйлсээр л чимдэг гэсэн үг.

Харин XVIII зуунаас л өнөөгийн бидний хэрэглэдэг чимэглэлийг хийж эхэлсэн байна. Тюрингийн Лауш хотод тэрхүү анхны бөмбөлгийг хийж байсан байна. Тугалган цаасаар доторлосон шилэн бөмбөлөг хийж түүнээ гадуур нь гялтгануураар чимж. Аажмаар шилэн урлал хөгжиж зөвхөн бөмбөлөг ч биш, төрөл бүрийн дүрс хийж эхэлсэн байна. ХХ зууны эх дөхөөд ирэхэд шинэ жилийн сүлд модны чимэглэл өнөөгийн төрхөндөө орж янз бүрийн хэлбэр дүрс, бас утга агуулгатай болж ирж. Ингээд л христийн баярын барааг сурталчилж, төрөлжсөн зах хүртэл гардаг болсон байна.

Орост гэхэд л 1935 онд Зөвлөлүүдийн ордонд анхны албан ёсны сүлд мод зассан гэдэг. Манай гариг хоёр системд хуваагдаж сүлд модны чимэглэл ч бас “улс төржин” таван хошуу, удирдагчдын хөрөг, Кремлийн цамхаг, алх хадуур дүрсэлдэг болжээ. Уг нь бол хүмүүс, ялангуяа хүүхэд багачууд бол өвлийн өвгөн, цасан охин, үлгэрийн баатруудтай байвал илүү их дурладаг л даа. Иймийг ч бас хийж л байсан. Эх орны дайны үед бас тоглоомын утга агуулга өөрчлөгдөж, цэрэг дайчид, байлдааны техник, танк хэлбэртэй болсон гэдэг. 

 Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(94.30.211.138) 2025 оны 03 сарын 13

буддын шашинтай улсад ямар ч хамаагуй мод байна.

1  |  0
Top