Элтон Жонн гэрлэлтээ батлуулжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 24

Энэ оны гуравдугаар сард Английн хуулинд өөрчлөлт орж ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрчээ. Үүнийг тохиолдуулан дуучин Элтон Жонн, хамтрагч Дэвид Фурништайгаа  өнгөрсөн ням гаригт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Тэрбээр ноён Элтон хэлэхдээ “энэхүү хуулийг өөрчилсөн Британи улсаар маш их бахархаж байна” хэмээсэн юм. Тэд гэрлэх ёслолоо Беркшир дэх Виндсордод зохион байгуулсан бөгөөд уг хуримын үйл ажиллагаанд Дэвид Бэкхам түүний гэр бүл, мөн Хөгжимчин Эд Шийран, гээд олон алдартан уригдан иржээ. Хосууд 2005 оноос хамтран амьдарч буй бөгөөд Элижа, Захари гэх хоёр хүүтэй юм байна.

Бэлтгэсэн: Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top