Сэрэмжлүүлэг мэдээ: Таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зэрэмдэглэсэн хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Сонгинохайрхан дүүрэгт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зэрэмдэглэсэн хэрэг гарчээ. Хэргийн талаар дэлгэрүүлбэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ хүчирхийлэхийг завдаж, улмаар хутгалж хээр хаясан хэрэг гарчээ.

 

22-ын товчооноос 30 гаруй насны эмэгтэй 61-ийн гармын орчимд айлд очиж ирэхээр такси барьжээ. Таксины жолооч 50 гаруй насны этгээд байсан бөгөөд үнэ мөнгөнөөс болж маргалдсан бололтой хээр аваачин цээж, гарыг нь хутгалж хаяаад явсан байна. Хохирогч эмэгтэйг ямаа хариулж явсан хоёр охин олжээ.

 

Хохирогч “Амь авраарай, аллаа” хэмээн орилоод байхаар нь яваад очтол сэжигтэн этгээд машинаа асаагаад зугтаасан байна. Охид тэр даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд сэжигтэн этгээдийг айлд байхад нь баривчилжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.233) 2025 оны 03 сарын 13

yvah gazraa heleheer haana bdgiin geed yu ch medehgui bj taxind yavah yumaa. ene huduuniihun.malaa hariulaad l mahaa bidend unetei zaraad l bj bhgui.

1  |  0
123(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

хувиараа таксинд явдаг нөхдүүдийг эмх цэгцэнд оруулъя

1  |  0
911(202.72.245.194) 2025 оны 03 сарын 13

юу ч гэж хэлмээр юм дээ. Монголчууд бид яагаад байна даа.

1  |  0
jlg(37.199.198.41) 2025 оны 03 сарын 13

sda ene songino hairhan dvvreg yatsiiin

1  |  0
Top