Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Гудамжинд эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг алгадаал орхивол шууд гэмт хэрэг болно. Тэгвэл гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа ирсэн болж нөхрийн тайвшруулаад, эхнэртэйгээ эвлэр гэж хэлээд л буцна. Согтуу бол тэр өдөрт нь барьж эрүүлжүүлэхэд хийчихээд маргааш нь буцаагаад явуулна. Зодуулсан эхнэр нь ч нөхрийгөө баривчлуулахгүйн тулд бүх аргаа хэрэглэхгүй бол сүүлд ингээгүйнхээ төлөө дахин зодуур амсана. Ихэнх хөршүүдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг үйлдэгдэж байна, түүнийг мэдээллэх ёстой гэж боддоггүй. Тэдний хувьд “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэх итгэл үнэмшил л байдаг. Үр дүнд нь, эцэг эхдээ тамлуулсан хохирогчдын бие сэтгэлийн хохирол л нэмэгдэнэ.

Тэгвэл энэ бүх сэтгэлгээ, хандлага, хуулийн хариуцлагыг өөрчлөх нэгэн хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлэгт орж ирсэн нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2025 оны 03 сарын 13

Гэр бүлийн хүчирхийлэлийн хуулийг батлахыг хүлээж байнаа. Монголд архи уудаггүй гэр бүл тун ховор Ингээд бодохоор хүчирхийлэл айл болгонд байгаа тэр ч бүү хэл байнгын дарамт айдас хүйдэст амьд явах баталгаагүй амьдарч байгаа нь нууц биш. Зэрлэг балмадууд зөвхөн эрэгтэйчүүд биш бүр хүүхнүүд хүүхдүүд хүртэл араатан авиртай болсон. Тэхээр хуулийг хүн бүрд хүргэж сурталчилан хэрэгжүүлэх нь л хамгийн чухал юм. Монголын хууль 3 хоног гэдгийг болих хэрэгтэй Тэрч бүү хэл эрүүлжихэд хонуулаад 6000 төг авч ар гэрт нь торгуул ноогдуулдаг ч буруу. Архичинг баривчилж ажил хийлгэж цалинг нь ар гэрт нь өгөх хэрэгтэй. Тэр архичин ар гэр ах дүү эцэг эхээ тамлан тарчилааснаас өөр юу ч хийгээгүй хүн хог л байгаа шүү дээ.

1  |  0
ХМ(103.26.193.23) 2025 оны 03 сарын 13

ГЭР БҮЛИЙН ХУУЛИЙГ ХУРДАН БАТАЛМААР ЭНЭ БОЛ ЗӨВ АСУУДАЛ ЭРҮҮЛ НИЙГМИЙГ БҮРДҮҮЛЭХ ХАМГИЙН ГОЛ СУУРЬ ТУЛГУУР, ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮҮХДҮҮД МАШ ИХ ДАРАМТАНД БАЙДАГ НЬ ЖИРИЙН ЗҮЙЛ БОЛЖ ГАЗАР АВЧ ОЛОН ЭХ ХҮҮХДҮҮД АМЬ НАСААРАА ХОХИРЧ БАЙГАА НЬ ҮНЭН БИЛЭЭ.

1  |  0
Top