Хүүхэд зодсон багшид хорих ял оноолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгт багшаар ажиллаж байхдаа Д.Цэнд-Аюуш нь бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн. Иймд  Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тавдугаар сарын 12-ны өдөр Прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг өчигдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оногдууллаа. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХМ(103.26.193.16) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ЗӨВ. БАГШ НЭРИЙГ ГУТААСАН ОЮУНЫ ЧАДВАРГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ УЛСЫГ АВЧ АЖИЛЛУУЛЖ БУЙ НЬ ҮНЭН ЮМ. ЖИНХЭНЭ БАГШИЙГ ШАЛГАРУУЛАН ШИНЭЧИЛЖ БОЛОВСРОЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ХҮРГЭМЭЭР БАЙГАА ЮМ.

1  |  0
Huulich(203.194.114.98) 2025 оны 03 сарын 13

busad yl onooson geh medeetei haritsuulhad ug helleg sain bichegdsen bn bolj bn shu

1  |  0
(112.72.6.34) 2025 оны 03 сарын 13

bolij muu hvvhed tamlagch

1  |  0
darvin(202.55.180.8) 2025 оны 03 сарын 13

buvad acramjiin gazruudaar shalgalt xiibel taarna.

1  |  0
Top