Талийгаачийг элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 24

Баянгол дүүргийн IX  хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Хаш чулуу” саунд үйлчлүүлж байсан иргэн нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 

Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хаш чулуу”  саунд үйлчлүүлж байсан хүний бие муудаж, Эрүүл мэндийн төвд ирээд нас барлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

 

Уг нас барсан иргэн 42 настай О-гийн цогцсонд  хийсэн  шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр цусанд этилийн спирт илрээгүй, элэгний хатуурал өвчний хүндрэлийн улмаас нас барсан нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top