Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн 15 дахь өдрийн барилдаан дөнгөж сая дууслаа. Энэ өдөр ёкозуна цол горилон барилдаж буй эзеки Какүрюү Мангалжалавын Ананд учраа бөх озеки Котошүкекүг давснаар түрүүллээ. Түүний хувьд өмнө нь хоёр ч удаа түрүүлэх хэмжээнд барилдаж байсан ч нэмэлт барилдаанд өвдөг шороодож байсан юм. Түүнд энэ сард 13 буюу түүнээс дээш давж, түрүүлбэл Ёкозуна цол өгөхөө мэргэжлийн сумогийн холбооноос мэдэгдсэн. Ямартай ч тэрбээр мэргэжлийн сумогийн 71, сумо бөхөөс Монголын дөрөвдэх ёкозуна цолтон болох боломжоо ийнхүү хангалаа. Хару башёг 14 даваа нэг унаатай өндөрлүүлсэн түүний хувьд ийнхүү аварга цолны болзлоо хангалан нүдэндээ нулимстай зогсож байлаа.

Сэтгэгдэл ( 1 )
gaixamshigtai. estoisain xvv.az jargal xvsii.