Суурин утасны 68хххх, 63хххх дугаарлалт өөрчлөгдлөө

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Монголын Цахилгаан Холбоо компани нь технологийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд суурин утасны үйлчилгээний RCU-63 станцыг суурин утасны дараа үе NGN технологийн станцад шилжүүлэн шинэчлэх ажлыг хийж байна.

Суурин утасны NGN технологи нь ярианы чанарыг хамгийн өндөр түвшинд байхын зэрэгцээ байгууллагын хэрэглэгч нарт дараах давуу талуудыг олгоно.


Үүнд:


1. Байршил хамаарахгүйгээр байгууллагын дотуур холбоо буюу IP Centrex групп үүсгэж хоорондоо үнэгүй ярих,

2. Өндөр хурдны интернэт үйлчилгээ авах,

3. 25 хүртэл хэрэглэгчтэй телефон хурал хийх,

4. Дүрсээ харж ярих.


Энэхүү ажлын хүрээнд (11) 68xxxx угтвартай дугаарлалт 2014 оны 4-р сарын 12-нд, (11) 63xxxx угтвартай дугаарлалт 2014 оны 5-р сарын 03-нд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос батласан журмын дагуу 7028хххх, 7017хххх болж өөрчлөгдөх юм.

Хэрэглэгч та бүхэн заасан хугацаанаас өмнө дугаараа шинэчлэх хүсэлтэй байвал өөрт ойрхон Монголын Цахилгаан Холбоо компанийн салбар болон төв байрны хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирж гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

Танд дээрх асуудлын хүрээнд асуулт болон санал хүсэлт байвал манай 19001109, 70008000 дугаарт хандах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top