Био дизель үйлдвэрлэх гэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Дундговь аймагт малаас гаралтай тосыг нэрж, био дизель үйлдвэрлэх бага оврын үйлдвэр нээгдэх гэж байгаа аж. Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг орон нутгийн хөрөнгө болох 20 гаруй сая төгрөгөөр худалдан авсан ч хоёр жил хагасын хугацаанд ашиглалгүйгээр хадгалагджээ. Энэ нь био дизелийн түүхий эд болох метиллын спиртыг импортоор оруулж ирэхийг УИХ-ын тогтоолоор хориглосонтой холбоотой аж. Одоо энэ хориг цуцлагдсанаар түүхий эдийг БНХАУ-аас авчрах боломж нээгджээ. Түүхий эдийг Улаанбаатар хотын “Цэвэр түлш” ХХК-д захиалсан байна. “Үйлдвэрийн тоног төхөөрөмж орон нутгийн өмчийнх байх бөгөөд хувийн хэвшилд эзэмшүүлж, хувийн хэвшил өөрийн эргэлтийн хөрөнгөөр үйлдвэрлэлийг явуулах аж. Эхний ээлжинд 8000 орчим литр метилын спирт захиалсан бөгөөд энэ нь 24 гаруй мянган литр био түлш болох боломжтой хэмээн тооцож буй юм байна. Метилийн спиртыг “Дундговь- хөгжлийн гарц” сангаас гаргаж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top