“Хаадын хаан” лааны тосон үзэсгэлэн нээгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Монголын театрын музейд Монголын аялал жуучлалын холбоо, “Чингис хаан вакс галерей” компани хамтран Монголд анх удаа “Хаадын хаан” лааны тосон үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд Чингис хаан ба Монголын эзэнт гүрнийг байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Өгөөдэй, Цагаадай, Зүч зэрэг 12 эрхмийн баримлыг тавьжээ. Эдгээр лааны тосон баримлыг хоёр жилийн турш урласан байна. Мөн хүмүүс түүхэн баатруудын талаар арай илүү бодит дүр төрхийг харуулжээ. Түүнээс гадна судлаачдын гаргасан баримт нотолгоон дээр суурилан дээрх тосон баримлуудыг хийснээрээ онцлогтой ажээ. Дашрамд дурдахад, өнөөдрөөс эхлэн үзэсгэлэн олон нийтэд нээлттэй болж буй юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төмөрбаатар(124.158.107.39) 2025 оны 03 сарын 13

Тиймээ мнай хаадууд ХААДЫН ХААН байсан. Амилуулсан алт гартнууддаа баярлалаа.Бүх хаадаа амилуулаарай. Амжилт хүсье

1  |  0
Oyundelger(202.170.69.210) 2025 оны 03 сарын 13

Уран гартнууддаа ажлын амжилт хүсье

1  |  0
Top