Монголын ард түмэн минь, амьдрал хайрлаач

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

Энэ хүнийг С.Эрдэнэсайхан гэдэг. Хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс болж шаналж байгаа ах маань элэг нэгт монголчуудаасаа тусламж хүсч байгаа юм. Тэрбээр одоогоос 3 жилийн өмнө элэгний хорт хавдар туссанаа мэджээ.

Гурван хүүхдийнхээ төлөө амьд явахыг хүсч байсан ч “Эмчлэгдэх найдваргүй” гэсэн оноштой тэрбээр амьдралынхаа сүүлийн хугацааг ч болов шүд зуун тэсвэрлэж хийж бүтээе гэж шийдсэн байна.

Харин Солонгосын эмч нар түүнийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсноор амьдрах хугацаагаа уртасгах боломжтой гэжээ. Ингээд ах дүүс, хамаатан садан, найз нөхдийнхөө туслалцааг авч, БНСУ-д хэвтэж, эмчилгээ эхлүүлсэн аж. Гэтэл элэгний хагалгааны зардал 180-200 сая төгрөг болж байгаа бөгөөд яаж ч хичээгээд энэ мөнгийг бүрдүүлэх ямар ч боломжгүй учраас ийнхүү Монголын ард түмнээс туслалцаа хүсч байна.

Та бүхэн өчүүхэн гэлгүй тусламжийн гараа сунгаж, элэг нэгт монгол хүний төлөө хандив өргөөрэй. Хандивын данс: ХААН банк 5064652989 $, 5064066369 ₮


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top