Монгол Улс улаанбурхан өвчнийг бүрэн устгалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

ДЭМБ-аас улаанбурхан өвчнийг бүрэн устгасан дөрвөн улсад гэрчилгээ өгөхөөр болжээ.

Тодруулбал Өмнөд Солонгосын Сөүл хотноо хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Баталгаажуулах хороо шийдвэрээр улаанбурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Австрали, Өмнөд Солонгос, Макао, Монгол гэсэн дөрвөн улсад  энэхүү гэрчилгээг гардуулахаар болсон байна.

Манай оронд 2000 онд халдварт саа өвчнийг устгаж ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байсан бол 14 жилийн дараа улаан бурханыг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top