Хэрэглэгчдээ хохироож, хүмүүсийг цалингүй ажиллуулдаг ”Номин”-д шүүхээс хариуцлага тооцлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 21

“Номин Холдинг” ХХК үйлчлүүлэгчдэдээ худалдан авалтынх нь хариулт нэг төгрөгийг олгодоггүй байсан зөрчил илэрсэн. ШӨХТГ-т нэр бүхий дөрвөн иргэний гомдлын мөрөөр үүнийг шалгаж торгууль ногдуулсан билээ. “Номин” компани уг торгуулийн арга хэмжээг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаад байсан юм. Энэхүү маргааныг эцэслэх шүүх хурал өчигдөр болж, шийдвэрээ гаргалаа.

“Номин Холдинг” ХХК үйлчлүүлэгчдэдээ нэг төгрөгийн хариулт өгдөггүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчсөн учраас ШӨХТГ-аас  заасан хугацаанд зөрчлөө арилгах тухай албан бичиг хүргүүлж, 10 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулсан байдаг.

Захиргааны хэргийн шүүх хурлаар “Номин Холдинг” ХХК-г зөрчил гаргасан болохыг тогтоосон байна. Гэхдээ 10 сая төгрөгийн мөнгөн торгуулийг хэмжээг багасгаж тогтооно уу гэсэн шийдвэр гарсан байна. “Номин” компани монополь байдлаа ашиглан хэрэглэгч, худалдагч нараа удаа дараа хохироож байсан.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус газарт хяналт шалгалт хийх явцад тус дэлгүүрүүд нь харилцагчдад ялгавартай ханддаг, мөн төлбөр шимтгэл нэрийн дор хувь тооцож авдаг, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг нь илэрсэн байна. ШӨХТГ-аас энэхүү алдаагаа арилгах шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл арилгаагүй байгаа гэнэ.

О.Магнай дарга тухайн үед хэлэхдээ ““Номин” сүлжээ дэлгүүр өөрсдийнхөө давамгай байдлыг ашиглаад үндэсний үйлдвэрлэгчдэд хамгийн том дарамтыг бий болгож байна” гэсэн юм. Тийм учраас “Номин холдинг” компанийг 1 тэрбум 100 сая төгрөг торгож байсан. Энэ бол зөвхөн хэрэглэгчтэй холбоотой “Номин” компанид өгсөн торгуулийн арга хэмжээ юм. Үүнээс гадна худалдагч нараа их хэмжээний өрөнд оруулдаг аж.

Тухайлбал “Номин” ХХК өөрийн ажилчдаа өрөнд оруулж, мөн дэлгүүрийн өр дахин хуваарилах нэрээр хоёр жилийн өмнө ажлаас гарсан хүн рүү араас нь утасдаж хүртэл мөнгө нэхсэн байгаа юм. Тодруулбал, хоёр жилийн өмнө ажлаас гарсан Цэцэгээ рүү ““Номин” ХХК-ийн эрх зүйн албаас ярьж байна. Та 200 мянган төгрөгний өртэй байна, өрөө төл. Хэрвээ өрөө төлөхгүй бол шүүхээр асуудлаа шийднэ” гэж дарамталжээ.  Гэтэл Цэцэгээ хоёр жилийн өмнө “Номин”-д нэг сар ажиллаад цалин бага гэсэн шалтгаанаар ажлаасаа гарсан аж.

Гэтэл тэр үед өр тооцоогүй гээд ажлаас гарсан байтал хоёр жилийн дараа ийнхүү ярьж, бүр аав, ээж рүү нь утасдаж “Өрөө төл” гэж дарамталсан байна. Мөн үүнээс гадна худалдагч нар нь 1-5.6 сая төгрөгийн өртэй байгаа аж. Компанийн удирдлагын зүгээс дэлгүүрийн өр ийм байгаа учраас та нар төлөхөөс өөр аргагүй гэсэн тайлбар өгдөг аж.

“Номин” компани худалдагч нараа бүгдийг цуглуулж байгаад өмссөн хувцасныхаа бүх халаасыг битүүлж оё гэсэн шаардлагыг тавьдаг болоод удаж байгаа.

Уг нь хяналтын камер, хамгаалалт, хяналтын алба гээд бүхэл бүтэн ажлын баг тэнд ажиллаад байхад хулгайчийг барилгүй, өөрсдийнхөө ажилчдыг дарамталж өрөнд оруулаад, улмаар цалингүй ажиллуулдаг болоод уджээ. Ажлаас  гарна гэхээр өрөө төл, эсвэл цагдаагаар баривчлуулна гэж айлгадаг учраас яах ч аргагүй цалингүй ажилладаг гэж худалдагч, ажилтнууд нь ярьж байсан. Тэд нэрээ нууцлахыг хүссэн учраас энд дурдсангүй.

Ер нь “Номин”-той холбоотой асуудал олон гардаг. Хятад барааны шошгон дээр өөр улсад үйлдвэрлэсэн гэх наалт наадаг гэх яриа бий. Мөн Их дэлгүүрийн арын байрны подвольд Хятадын жимс, ногоог угааж савлаад Америк, Оросоос авчирсан ч гэж шуугисан. Хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэх тухай ойлголтгүй энэ байгууллага Улсын Их дэлгүүрийн нэрээр л өнөөдрийг хүрч байгаа нь худлаа биш.

Б.Анхтуяа

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.27) 2025 оны 03 сарын 13

Ikh delgyyrtei talbai tyreesleed daraa n ter huniihee bussines ideag deeremddeg.

1  |  0
ИРГЭН: (103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

ЗАР: ТОҮОТА ПРИУС 20 ЯАРЛТАЙ ХУДЛАЛДАЖ АВНА ХАРИЛЦАХ УТАС:88961364-РУУ ЗАЛГАНА УУ?

1  |  0
ИРГЭН: (103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
ИРГЭН: (103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
mandakh(182.160.40.70) 2025 оны 03 сарын 13

yag vnen ajilchidn hariltsaaniii soyol bhgvi hariult 1,5 ugdugvi bsanaa torguulisan ene ter gj bhadaa ugdug bsan odoo butsaad bolitson bnlee ym asuuh gheer hariulaad ugchih hvn oir hawidn bhgvi unuudur ghdl 1horooliin nomin orhod hariult 1 tugruguu uguugvi

1  |  0
o(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

araas ni Bosa suljee delguuriig shalgaval taarna . Kass ni bi yaj 8 tugrug hariulah yum chadahgui . gej bgaa yum . bas boloogui darsan nogoon deeree 5 gramm nemj tootsood unii ni gvch bgaa yum. chi nogooniihoo grammig nemj unii ni avaad deer ni bas 8 tugrug hariulj ugch chadahgui gedeg chini yu gesen ug ve geheer , yun surtei yum be gesn . Ene harin Nomingiin 1 tugrugnii dergedheden tugrug boloh ve. Hichneen hun 1 udur uilchluulj iim henjeenii munguu uguud garch bgaa bol . hedhen tugrugund suid bolj ingej bgaa yum bishee . olon huniig ingeed bval Nomingiin derged bur sh ih shulj bgaa biz dee

1  |  0
muugii(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

ард түмнийг хохироодог ийм газрыг хаахад яадаг байна ядруухан нэгэн ийм газар ажиллуулж байсан бол сүр бадруулаад аль эрт хаачихсан байгаа даа. Тайлангаа хүртэл хоер хийж татвараас нуугддаг гэдэг шалгах хэрэгтэй

1  |  0
muugii(180.149.78.26) 2025 оны 03 сарын 13

ард түмнийг хохироодог ийм газрыг хаахад яадаг байна ядруухан нэгэн ийм газар ажиллуулж байсан бол сүр бадруулаад аль эрт хаачихсан байгаа даа. Тайлангаа хүртэл хоер хийж татвараас нуугддаг гэдэг шалгах хэрэгтэй

1  |  0
зочин(103.23.51.7) 2025 оны 03 сарын 13

энэ ямар арчаагүй балиар газар вэ ахиж шагаймааргүй газар байна энэ бүх бичигдсэн зүйлс үнэн бол номин орж бөөн хар энерги цуглуулаад гэртээ харидаг байжээ өөр зөндөө гоё дэлгүүрүүд байна монголчуудаа номингоор үйлчлүүлхээ болъёоо

1  |  0
Hujaa(103.9.88.235) 2025 оны 03 сарын 13

Hovdiin Bulganii torguuduud bol ugaasaa l urdaas orj irsen nuhduud shuu dee, yaj ch bodson uudtei amitad bhgui. Ter Tavanbogdiin Baatarsaihan bas, dandaa luivraar huljigsud.

1  |  0
bagi(202.179.18.102) 2025 оны 03 сарын 13

bas baraaniihaa uniig buruu bairluulchaad,yuma avaad kassan deer ochood bichsen hoino ni unetei baihaar ni butsaaya geheer, bichsen bolohoor bolohgui gedeg haldvartiin Nomingiin salbar urgelj iim yum gargadag!!!! tiim bolohoor tsagaa aldaj zarim baraag kassan deer ochij uniig ni asuuchaad avah tohioldol 1 bish udaa garch bsan

1  |  0
Үнэн бүхэн мандтугай(202.126.95.116) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр Номингийн энэ зарим нэг зүйл нь олон хүний ундуцлыг мөн олон айлын зовлон болж байгаа байх.Өр бол угааса ойлгомжтой, тэгээд тэр том байгууллага байж дүрэмт хувцасаа хүртэл үнэгүй хангачихаж чадахгүй цалингаас нь тал үнийг нь шууд хасдаг гэсэн, тэгээд ч хичнээн өр гарлаа гээд ямарч холбогдолгүй ажилчиддаа бүгдэд нь хуваагаад өрийг нь албан хүчээр барагдуулдаг чадахгүй бол гарна биз тэхдээ өрөө төлж дуусаад гараарай гэж дарамтлана. Бас болоогүй янз бүрийн юм яриад байв нууцллалын гэрээ гэж байгаа шүү гээл ер нь бөөн л дарамтанд байдаг юм шиг санагдсан хамгийн аймшигтай нь зарим завшаад сурцан гарууд нь нийлээл хулгай хийдэг үнэнч гарууд нь өрийг нь төлөөл бүхэл бүтэн гэр бүл нь цаана нь хоосон хоноод байдаг, тэртээ тэрэнгүй авсан аваагүй төлөхөөс хойш гээд хэн хэн нь ямарч хүн чанар гэж байхгүй, уг нь их хөрөнгө оруулалт хийж байгаа байгууллага юмсан иймхээн аар саархан зүйлс чинь эргээд хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон эмэгтэйчүүд чинь өрөвдөлтэй байгаа шүү!

1  |  0
Үнэн бүхэн мандтугай(202.126.95.116) 2025 оны 03 сарын 13

Үнэхээр Номингийн энэ зарим нэг зүйл нь олон хүний ундуцлыг мөн олон айлын зовлон болж байгаа байх.Өр бол угааса ойлгомжтой, тэгээд тэр том байгууллага байж дүрэмт хувцасаа хүртэл үнэгүй хангачихаж чадахгүй цалингаас нь тал үнийг нь шууд хасдаг гэсэн, тэгээд ч хичнээн өр гарлаа гээд ямарч холбогдолгүй ажилчиддаа бүгдэд нь хуваагаад өрийг нь албан хүчээр барагдуулдаг чадахгүй бол гарна биз тэхдээ өрөө төлж дуусаад гараарай гэж дарамтлана. Бас болоогүй янз бүрийн юм яриад байв нууцллалын гэрээ гэж байгаа шүү гээл ер нь бөөн л дарамтанд байдаг юм шиг санагдсан хамгийн аймшигтай нь зарим завшаад сурцан гарууд нь нийлээл хулгай хийдэг үнэнч гарууд нь өрийг нь төлөөл бүхэл бүтэн гэр бүл нь цаана нь хоосон хоноод байдаг, тэртээ тэрэнгүй авсан аваагүй төлөхөөс хойш гээд хэн хэн нь ямарч хүн чанар гэж байхгүй, уг нь их хөрөнгө оруулалт хийж байгаа байгууллага юмсан иймхээн аар саархан зүйлс чинь эргээд хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон эмэгтэйчүүд чинь өрөвдөлтэй байгаа шүү!

1  |  0
Жаанаа(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

энэ угаасаа үнэн ш дээ

1  |  0
damiran(103.9.90.135) 2025 оны 03 сарын 13

end bichigdsen zuil bugd unen.nomingiin bayarsaikhan gedeg ikh medegch ba tuunii unench zovlokh shagdarsuren gedeg hu namyn horoony darga naryn hutgasan bantan...

1  |  0
anu(182.160.4.7) 2025 оны 03 сарын 13

unen shte awsan yum nuuhaa uniig bodood bichuulehed iluu ondor boldog , hudaldagch nar n hetsuu um aa te , yumnii une osood l bdag getel ard tumen yamar tsalingaar yaj ami zuuj bgaag ene ter zasag n meddeg bolow uu , ondor tsalintai hun bhgui shte bugd l 250-300 tog tsalingaar ajillaj bna shte ,

1  |  0
Номин их дэлгүүр(202.126.90.58) 2025 оны 03 сарын 13

За номингийн талаар яривал дуусахгүй яриа болно дөө. эмэгтэйчүүдийн шорон гээ биз дээ. хамгаалагч хянагч зохион байгуулагч нараа худалдагчиддаа торгууль тавьж зөрчил илрүүлээгүй гэж цалингаас нь хасдаг гэж байгаа. Тийм болохоор нөгөө хэд нь алхам тутмыг нь ажиглаад хоол идэх 30 мин, бие засах хугацаа гээд мөн ажил дээр утсаар ярих, хоорондоо юм яриж буй хугацааг хүртэл хянаад торгууль бичиж урамшуулал авдагийн гэжүүгаа. Энэ бол бодит үнэн шүү. өө бас хоцорвол торгууль, ингээд хөөрхий худалдагч нар бараагаа дутаахаас биш наад захын торгуулиуд гэж төлөөд л өрөнд ордог гэж байгаа юм даа хөөрхий

1  |  0
Bts(166.147.120.156) 2025 оны 03 сарын 13

Za yarshigaa hudaldagch naraaraa uruu tuluuleed bhdaa yavah dee arai Ugui bailgui dee!!! Herev tiim bol shuuhed handmaar yum buh ajilchid ni yamar tohioldold tuluh undes bhgui Ali ch gazar yamar uuruu avaad idchihsen bish shuuhed shuuhed!!!

1  |  0
Чимка(49.0.158.163) 2025 оны 03 сарын 13

Ер нь 10 төг-нөөс дотогшхи хариултыг аль ч дэлгүүр өгдөггүй. Ялангуяа грамм-ын бараа авах үед бүр их тохиолдоно.5төг маш ховор, 5 төг-нөөс бага мөнгөн дэвсгэрт байхгүй учраас гэдэг.

1  |  0
k(202.170.68.130) 2025 оны 03 сарын 13

ter 1 togrognoos lav ashig gej aimaar unadag baih yostoi

1  |  0
Top